Facebook компани Instagram болон Messenger чатыг нэгтгэхээр зэхэж байна

Туршилтын хувилбар танилцуулагдлаа

Facebook компани Instagram ба Messenger аппын чатуудын нэгтгэсэн туршилтын хувилбарыг танилцуулжээ.

Тодруулбал одоо iOS ба Android үйлдлийн систем дахь Instagram гар утасны аппыг нээхэд "Instagram-д зурвас илгээх шинэ арга бий боллоо" гэсэн бичиг харагдах болно. Чатын шинэчлэгдсэн хувилбарт эможигоор хариу үйлдэл үзүүлж, зурваст хариулахын тулд свайп хийж, Facebook-ийн найзуудтайгаа чаталж болох юм. Мөн Instagram-ын DM рүү ороход дэлгэцийн баруун дээд буланд Messenger аппын лого харагдана.

Дашрамд дурдахад Facebook компани ирээдүйд Messenger, Instagram, WhatsApp чатыг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн нэг апп ашиглан Facebook-ийн бусад чатаар харилцах боломж бүрдэх юм.

Buro.Mongolia

2020-08-17, 10:21

  • Зураг: