Facebook олон нийтийн сүлжээ Tinder апптай өрсөлдөх шинэ үйлдэл нэвтрүүлнэ

Илүү тогтвортой харилцаа үүсгэхийг хүссэн хүмүүст зориулсан шинэ үйлдэл

Өчигдөр Калифорни мужийн Сан-Хосе хотод Facebook компанийн боловсруулагчдад зориулсан "F8" чуулган зохион байгуулагдсан байгаа. Арга хэмжээний үеэр Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг онлайн болзоонд зориулсан шинэ үйлдэл нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр "Facebook олон нийтийн сүлжээнд 200 сая ганц бие хүн бүртгэлтэй байдаг. Тэдэнд зориулж ямар нэг зүйл хийж болно шүү дээ" хэмээн энэхүү чуулганы үеэр хэлсэн юм. Мөн Цукерберг энэхүү болзоонд зориулсан шинэ үйлдэл нь зөвхөн нэг удаагийн болзоо хайсан хэрэглэгчдэд бус харин тогтвортой харилцаа хайж байгаа хүмүүсийн хэрэгцээнд төвлөрнө хэмээн онцолсон байна.

Одоогийн байдлаар энэхүү шинэ үйлдэл нь яг хэзээ болон ямар байдлаар нэвтэрч эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

Facebook is taking on Tinder with new dating features. pic.twitter.com/sphzaZ8p6N

— The Verge (@verge) May 1, 2018

Buro.Mongolia

2018-05-02, 18:00

  • Зураг: