iPhone 8 ухаалаг утас ямар үнэтэйгээр худалдаанд гарах вэ?

Үнээ нэмнэ

Саяхан Apple компани сэтгүүлчдэд энэ жилийн шинэ бүтээгдэхүүн танилцуулгынхаа урилгыг тараажээ. Есдүгээр сарын 12-нд болох хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү арга хэмжээний үеэр хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүн дэлгэгдэх бөгөөд тэр дундаа цоо шинэ iPhone 8 загварын ухаалаг утас танилцуулагдана гэсэн хүлээлттэй байгаа билээ. Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулгын тов ойртох тусам янз бүрийн цуурхал, таамгууд тархаж байгаа. Тэгвэл хэдхэн цагийн өмнө шинэ iPhone 8 ухаалаг утасны талаарх ээлжит таамаг гарч, олон нийтийг шуугиулаад авлаа.

Технологийн мэдээний сурвалжлагч Бенжамин Гескиний мэдээллэснээр бол iPhone 8 ухаалаг утас багтаамжаасаа хамаараад $999-$1,199 үнийн сонголттойгоор худалдаанд гарах гэнэ. Тодруулбал iPhone 8 ухаалаг утасны 64GB багтаамжтай загвар нь $999 үнэтэй бол, 256GB багтаамжтай нь $1,099, харин 512GB багтаамжтай хамгийн үнэтэй хувилбар нь $1,199-оор худалдаалагдана гэж Гескин өөрийн Twitter хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр энэхүү мэдээллийг Apple компанийн маш ойрын эх сурвалжаас авсан гэж мэдэгджээ.

Ямартаа ч бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг өнөөдрөөс яг долоо хоногийн дараа олж мэдэх болно.

#iPhone8

64 GB: $999
256 GB: $1099
512 GB: $1199

— Benjamin Geskin (@VenyaGeskin1) September 4, 2017

Г.Тэмүүлэн

2017-09-05, 15:00