Хаана ч үдэшлэг зохиож болох шинэ загварын 5 дуу өсгөгч

Авсаархан

Та бүхэнд хамгийн сүүлийн үеийн шилдэг дуугаралттай, шинэлэг загвартай, цэнэгээ сайн барьдаг, бат бөх болон зөөвөрлөхөд хялбар таван дуу өсгөгч танилцуулъя

Denon Envaya Mini

Шилдэг дуугаралттай зөөврийн дуу өсгөгчөөр бид Denon компаний энэ загварыг нэрлэж байна. Жижиг, авсаархан хэмжээтэй хэрнээ дуугаралтыг өндөр чанартайгаар, хол зайд түгээдэг нь түүний гол онцлог юм. Загварын хувьд ч аятайхан дизайнтай бөгөөд ашиглахад хялбар энэхүү  Denon Envaya Mini спикерийн үнэ  нь 149 $.

KEF Muo

Хамгийн шинэлэг загвартай энэ дуу өсгөгчийн дизайныг Английн загвар зохион бүтээгч Росс Ловгроу бүтээжээ. Энэ өсгөгч маш цэвэр дуугаралттай бөгөөд эх биеийг нь хөнгөн цагаанаар хийж өгсөнөөр чичиргээнээс сэргийлсэн байна. KEF Muo дуу өсгөгч нь, таван өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа бөгөөд 350$-ын үнэтэй.



Riva Turbo X

Хэрэв энгийн нэг дуу өсгөгч өдөрт дунджаар 10 цаг цэнэгээ барьдаг бол Riva Turbo X 26 цагийн турш ажиллах чадвартай. Хэт чанга хөгжим сонсохыг хүсэгчид энэ өсгөгчийн Turbo горим дээр тавихад л хангалттай бөгөөд 100 децибел хүртэл чангарах боломжой гэнэ. Тиймээс төрөл бүрийн үдэшлэг, арга хэмжээнд хэрэглэхэд тун тохиромжтой.



STK Flasko 

Аялалд дуу өсгөгчөө авч явахад маш болгоомжтой, эвтэйхэн харьцах хэрэг гардаг. Тэгвэл STK Flasco-г Тэрэлжийн уулс, Хөвсгөлийн тайга, Цагаан суврага гээд байгалийн ямар ч нөхцөлд санаа зовох зүйлгүй авч явж болно. Тэр дотроо бүр бөглөө онгойлгогчтой гээд боддоо. Маш бат бөх материалаар хийсэн гэртэй тул нар салхи, бороо, доргилт гээд бүгдэд нь тэсвэртэй байх ажээ. Та энэхүү авсаархан, бат бөх дуу өсгөгчийг 70$-р худалдан авч болно.



Libratone Zipp Mini

Libratone компанийн зүгээс алдарт Zipp дуу өсгөгчийн мини хувилбарыг гаргасан нь авч явахад хамгийн авсаархан загвар болжээ. Энэхүү мини хувилбар нь тэдний нэрийн хуудас болсон өндөр түвшний дуугаралтыг хадгалж үлдсэн байна. Маш загварлаг хийцтэй энэ дуу өсгөгчийн гаднах өнгийг мөн хүссэнээрээ өөрчилж болно. Үнийн хувьд 200$-р худалдаанд гарчээ.

Buro.Mongolia

2016-03-06, 11:00