Зургаа дах гарын хурууг зохион бүтээлээ

Зургаа дах хурууны тусламжтайгаар гартаа илүү их эд зүйлс барьж болно

Их Британийн хатан хааны нэрэмжит урлагийн сургуулийн төгсөгч Дэни Клод зөөврийн хиймэл хуруу зохион бүтээсэн байна. Тэрээр 3D хэвлэгчээр гурав дах эрхий хурууг хэвлэжээ.

Энэхүү төхөөрөмж нь гуталд суулгасан даралт мэдрэгчийн тусламжтай ажиллах бөгөөд хөлийн хөдөлгөөнөөр удирдагддаг. Нэмэлт хурууны гол зорилго нь гартаа илүү олон эд зүйлс барихад орших юм. Мөн чавхдаст хөгжим тоглоход илүү хялбар байх болно.

Клодын хэлж буйгаар хүмүүс хиймэл тулгуур эрхтэнг зөвхөн хөгжлийн саад бэрхшээлтэй холбож, гарцаагүй нөхцөлд ашигладаг зүйл мэт хүлээн авдаг. Харин энэ ойлголтыг тэрээр эвдэхийг хүсч байгаа гэнэ. "Prosthesis" (хиймэл тулгуур эрхтэн) гэдэг үг нь "орлох" биш харин нэмэх, тэлэх гэсэн үгнээс гаралтай гэдгийг Дэни Клод онцолжээ.

Buro.Mongolia

2017-07-06, 09:59

  • Зураг: