Nokia 360 градусын дүрслэл авах камер бүтээж байна

Ozo

Саяхны нэгэн технологийн үзэсгэлэн дээр Nokia компани бөмбөрцөг хэлбэртэй, бодит панарома дүрслэл авдаг камер танилцууллаа

360 градусын дэлгэмэл зураг авалт хийдэг камерыг өмнө нь GoPro болон Samsung компаниуд гаргаж байсан билээ. Харин Nokia боловсруулалтын шинэчлэл хийсэн ба Олон нүдэт Ozo гэж нэрлэжээ. Тэдгээр зэрэг хөдлөх камернаас гадна найман микрофон бас суурилагдсан байна. Энэ камераар авсан бичлэгийг тусгай дуулга өмсөж үзэх ба эхний удаа үзэхэд нэмэлт эвлүүлэг хийх шаардлагагүй ажээ. Nokia компанийн хэлж байгаагаар энэ нь Ozo-гийн хамгийн том давуу тал гэнэ. Шинэхэн камерийг Финлянд улсад үйлдвэрлэх ба энэ жилийн сүүлчээс худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

 

Buro.Mongolia

2015-08-03, 08:00

  • Зураг: