Sengur брэнд өөрсдийн хамрах хүрээ хийгээд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн шинэ давлагаа давлагаалууллаа. Өдгөө шингэн хүнсний зах зээлд арав дахь жилдээ борлуулагдаж буй Sengur энэ жилээс эхлэн шинэ савлагаатайгаар хэрэглэгчдийнхээ гарт хүрч эхэллээ. APU хувьцаат компани бүтээгдэхүүнийхээ өөрчлөлт шинэчлэлттэйгээ уялдуулан өргөн хүрээний бүтээлч багын хамтын оролцоотой нэгэн бүтээлийг цацаад удаагүй байгаа юм.
Энэхүү сурталчилгаа нь, Sengur брэнд олонд өөрсдийгөө таниулах гэхээс илүүтэйгээр шинэ өнгө төрх, сэтгэлгээний чиг хандлагд нийцүүлэхийг урьдал болгов. Бодит жүжиглэлт болон компьютер графикаар бүтсэн орон зайг хослуулж, орчин үеийн залуусын дотоод ертөнц, эрч хүч, өөрийнхөөрөө байх хүсэл тэмүүллийг дүрслэхийг зорьжээ. Нөгөө талаараа өнөөдрийн залуус аливаа брэндийг зөвхөн харагдах байдлаар нь бус, тухайн брэнд өөрийг нь хэрхэн төлөөлж чадаж байна вэ гэдгээр нь үнэлэх болсон. Энэ асуултын хариултад Sengur брэндийн шинэхэн сурталчилгаа бодит жишээ болсон гэж дүгнэж болох.
Void Creative Studio багийн энэхүү зар сурталчилгаанд үл зогсох эрэл хайгуул, шинэ аялал, өөрсдийн дураар амьдралыг эрхшээх эрч хүчээр дүүрэн дөрвөн залуусын аяллыг өгүүлнэ. Тэдний аялж буй унааг угсрахад нийт зургаан сарын хугацаа зарцуулсан нь бүтээлийн нарийвчлал, бодит мэдрэмжийг улам нэмэгдүүлсэн бүтээлч ажил болжээ. Дүрс бичлэгийн өнгө, уур амьсгал нь халуун элсэн цөлөөс өвлийн ширүүн нөхцөл рүү шилжихийн зэрэгцээ ирээдүйн хотын өнгө төрхийг ч давхар харуулжээ. Сурталчилгаа бүхэлдээ футурист хэв маягийг илтгэхийн сацуу арт-деко урлагаас гарсан "Dieselpunk" урсгалыг бүтээлээрээ харуулсан гэлтэй. Тус сурталчилгааг хийхэд Void Creative Studio-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхбат бүтээлч захирлаар ажилласан бол продюсероор Б.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Sengur брэндийн үндсэн хоёр өнгө болох мөнгөлөг цагаан, гүн цэнхэр өнгөний хоршлыг сурталчилгаанд тоглож буй загвар өмсөгчдийн хувцаслалтаас харж болох ба дэглэлт болон стилистийн торгон мэдрэмжийг дурдах нь зүйтэй.
Тус бүтээл нь олон улсын нэр хүнд бүхий Ads of the World платформ дээр байршиж олон улсын бүтээлч салбарын мэргэжилтнүүд, дизайнерууд, маркетеруудын анхаарлыг татаж, монголын брэндүүдийн зар сурталчилгааны хийцлэл, уран сэтгэмж дэлхийн түвшинд өрсөлдөх бүрэн боломжтойг харууллаа.
Sengur Brand WHAT’S NEXT?
Утас: 01134-5555
Facebook: Sengur Brand
Instagram: Sengurbrand
E-mail: sengurbrand@gmail.com
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт