Jung Saem Mool Монголд тусгай өдөрлөг зохион байгуулж байна

Солонгосын нүүр будалтын тэргүүлэгч брэнд Jung Saem Mool, Монгол хэрэглэгчдтэйгээ мэндчилж, өөрсдийн бүтээгдэхүүн, нүүр будалтын философийг танилцуулах “GLASS SKIN STUDIO” поп-ап арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Jung Saem Mool брэндийн үүсгэн байгуулагч Чон Сэм Мүль нь Солонгос улсын тэргүүлэх зэргийн мейкап артистуудын нэг юм. Тэрээр 1990-ээд оны эхээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд солонгосын нэр хүндтэй одуудтай гуч гаруй жил хамтран ажиллахдаа нүүр будах урлагт өөрийн гэсэн философийг бий болгожээ. Учир юундаа гэвэл тэрээр нүүрэн дээр будгуудыг өөр хооронд нь олон давхарлах бус арьсны үндсэн өнгө, бүтэц, төрөлхийн гоо сайхныг тодотгоход оршдог билээ.

Энэхүү үзэл санаандаа тулгуурлан арьсны өнгийг жигд харагдуулах суурь энгэсэг, нүүрний дүр төрхийг илүү байгалийн, гэрэлтсэн мэт харагдуулахад чиглэгдсэн олон бүтээгдэхүүнийг брэндээрээ дамжуулан бүсгүйчүүдэд санал болгодог билээ. Өнөөдөр дэлхий дахинд өргөн дэлгэрсэн Glass Skin буюу өөгүй толигор харагдах нүүр будалтын чиг хандлагыг олон нийтэд таниулсан гол артистуудын нэгээр Чон Сэм Мүлийг нэрлэдэг. Брэндийн бас нэгэн зорилго нь мэргэжлийн артистуудын зураг авалтын талбайд ашигладаг техник, нарийн үйлдэлт бүтээгдэхүүнүүдийг дахин өөриймсгөөр найруулж энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох явдал юм. Өнөөдөр Jung Saem Mool брэнд 2026 оны байдлаар Сингапур, Тайланд, Япон, Канад зэрэг 17 улсад албан ёсоор 1,700 гаруй цэгүүдэд байршиж хэрэглэгчдэд хүрч байгаа бөгөөд 50 гаруй улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бөгөөд Монголд та бидний эчнээ танил Cloud Nine дэлгүүр албан ёсоор худалдаалж байгааг дуулгахад таатай байна.

Сүүлийн жилүүдэд Jung Saem Mool брэнд нүүр будалтын бүтээгдэхүүнээс гадна арьс арчилгааны ангиллаа өргөжүүлж, олон улсын хэрэглэгчдийн өндөр үнэлгээг хүртээд байна. Ялангуяа нүүр будалтын өмнө арьсыг төгс бэлтгэдэг праймер тос, нүүр будалтын тогтцыг түгжих зориулалттай мист зэрэг бүтээгдэхүүнүүд нь Солонгос төдийгүй дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн тоонд багтжээ.

Тус брэндийн тэргүүн бүтээгдэхүүн болох күшин энгэсгийг дурьдахгүй байхын аргагүй. Тус бүтээгдэхүүн нь Солонгос улсдаа сүүлийн гурван жилийн турш хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүнээр шалгарчээ. Хэрэглэгчдийн зүгээс күшиний шингэн бүтэц хийгээд арьсанд чийгшил өгч олон цагийн дараа энгэсэг барзайж, хагаралгүй тогтцоо удаан барьдаг хэмээн дуу нэгтэйгээр санал нийлдэг. Арьсанд жигд шингэлт 94.3% гэсэн үзүүлэлтээс авч үзэхэд натурал будалт хийх хүсэлтэй хэн бүгдэд хамгийн зөв сонголт гэдгийг дашрамд дурдъя.

Cloud Nine болон Jung Saem Mool брэндийн зүгээс “GLASS SKIN STUDIO” поп-ап өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн зочид суурь тавих нүүр будалтын арга техникүүдээс суралцах, шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх, хямдралтай үнээр худалдан авалт хийх зэрэг олон боломжууд таныг хүлээж байна. Мөн энэхүү өдөрлөгт Солонгос улсаас майкап артист Чой Жиюн болон Хо Жисү нар хүрэлцэн ирж сургалт хийх бөгөөд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг таны арьсанд хэрхэн зохицуулах талаар торгон алхмуудыг заах болно.

Үргэлжлэх хугацаа: Найм дугаар сарын 6-наас 9 хүртэл

Хаяг: Шангри-ла Молл, 1 давхарт

Захиалга өгөх холбоос: www.cloudnine.mn

Утас: 7755-2323

Ж.Булган

2026-08-08, 16:19