Sogal: Франц интерьерийг Монголд нутагшуулна
Францын захиалгат интерьер болон тавилгын салбарт тэргүүлэх зэрэглэлийн Sogal брэнд нь Монголд албан ёсны эрхтэйгээр нээгдэж, дотоодын интерьерийн зах зээлд шинэ стандарт тогтооход бэлэн боллоо. Sogal брэндийн Монгол дахь анхны шоурүүм нь Мишээл барилгын их дэлгүүрийн нэг давхарт байрлаж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 28-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн туузыг Согал студио ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Булганцэцэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Анударь, Бьюлдмарт ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мандахбаяр болон БНХАУ дахь Sofeiya Home компанийн олон улсын жижиглэн худалдаа хариуцсан захирал Жерри нар хайчилсан бөгөөд мөн Sofeiya Home компанийн бүс хариуцсан менежер Боби нээлтийн мэндчилгээг дэвшүүллээ.









Хүрэлцэн ирсэн зочдыг угталтын дарс, хөнгөн зууш, коктейль, макарон жигнэмгээр дайлж, Sogal брэндийн нэрийн хуудас болсон тус тусын онцлогтой жишиг интерьер дизайныг танилцуулсан юм. Эдгээрээс заримыг нь онцлоход “Real Me” коллекци нь сувдан өнгөтэй бариул, бургунди өнгийн хавтан, тунгалаг шилэн шургуулга нь чамин тансаг мэдрэмжийг төрүүлэх бөгөөд “Alpha Pro” коллекци нь боронзон, гялгар гадаргуу бүхий бүдэг ягаан бор өнгийг модны өнгөтэй хослуулсан нь хүчирхэг байдлыг илэрхийлж байлаа.






Sogal брэнд нь анх 1981 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд орон зайг оновчтой ашиглах үүднээс зай бага эзлэх гүйдэг хаалга бүхий захиалгат тавилгын шийдлээрээ Европ даяар алдаршсан түүхтэй. Улмаар 2001 онд БНХАУ-д Sofeiya нэрээр байгуулагдан Азийн зах зээл рүү орсон бөгөөд Шэнжэний хөрөнгийн бирж дээр IPO гаргасан нь Хятадын захиалгын тавилгын салбарт бүртгэлтэй анхны компани болсон юм. Өдгөө тус брэнд нь бүрэн автоматжуулсан, ухаалаг эко үйлдвэрлэлийн системээрээ салбартаа тэргүүлдэг. Sogal Mongolia нь Sofeiya компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд "One-stop solution" буюу зураг төсөл, дизайн гаргахаас эхлээд аюулгүй тээвэрлэлт, мэргэжлийн угсралт, суурилуулалт хүртэлх иж бүрэн тавилгын шийдлийг нэг дор төвлөрүүлэн хүргэдэг. Таны захиалсан тавилга БНХАУ-ын Гуанжоу хот дахь салбар үйлдвэрт дөрвөөс долоон долоо хоногт үйлдвэрлэгдэн ирэх бөгөөд хэрэглэгчдэд хамгийн баталгаатай, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.

Sogal брэндийн гол онцлог нь гэр, албан тасалгааны бүхий л орон зайг нэгэн цогц гоо зүйн шийдэл болон материалын нэгдсэн стандартаар тохижуулахад оршдог. Хэлбэр загварын хувьд модерн, минимал дизайнд сонгодог элементийг шигтгэж өгдөг бөгөөд таны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зөвхөн таны сууцад тохирох орон зайн ашигтай шийдэл бүхий цогц интерьер дизайны шийдлийг бүтээдэг юм. Жишээ нь хэрвээ та нярай, хөхүүл хүүхдийн өрөөг тохижуулахаар шийдсэн бол Sogal брэнд нь хүүхдийн тань аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийг гэмтэхээс сэргийлж өнцөггүй нумарсан булантай ширээ, хүүхэд өөрөө нээх боломжгүй далд бариултай шүүгээ болон хөнгөхөн дулаахан өнгө бүхий интерьерийн шийдлийг танд санал болгоно. Өнгөний хувьд дотоод заслын зориулалтаас хамааран завсрын бейж, цайвар, саарал, дарсны ягаан, модны шаргал, хөх болон сувдан цагаан өнгөөр шийддэг нь Францын энгийн хэр нь сэтгэл татам дэгжин байдлыг илэрхийлэх ажээ.




Sogal брэнд нь формальдегид агуулаагүй цавуугаар боловсруулсан өөрсдийн нэрийн "Sogal" хавтанг ашигладаг бөгөөд энэхүү хавтан нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй ба ус, чийг, галанд тэсвэртэй, дулаан болон дуу тусгаарлах чадвар өндөртэй байдаг. Мөн даац сайтай, бат бөх чанартай, гөлгөр гадаргуутай ENF стандартын MDF, Plywood хавтанг ашигладаг ба тус брэндийн БНХАУ дахь салбар болох Sofeiya нь Blum, Hettich, Hafele, Henkel, Schattdecor, Suspa зэрэг дэлхийд алдартай томоохон брэндүүдийн шүүгээний бариул, хүрээ, нугаснаас авхуулаад гэрэлтүүлэг, өлгүүр, шүүгээ тусгаарлагч систем хүртэлх бүхий л тоноглол, дагалдах хэрэгслүүдийг өөрсдийн бүтээсэн интерьер дизайнд нийцүүлэн ашигладаг билээ.




Sogal Mongolia
Хаяг: Мишээл Барилгын Их Дэлгүүр, 1 давхар, А30
Facebook: Sogal Mongolia
Instagram: sogalmongolia