Баярын нүүр будалтын санаа: Доод зовхины саатай контур

Гацуур мод мэт гоёмсог маргад ногоон өнгийн саатай будалт

Cividini брэндийн намар-өвөл 2018 улирлын загварын шоуны үеэр үзэгдсэн underliner стилийн нүүр будалт баярын үдэшлэгүүдэд нэн тохиромжтой, маш шинэлэг санаа юм. Beautyblender ба Shiseido брэндүүдийн нүүр хувиргагч Лоттигийн бүтээсэн энэ нүүр будалт нь юуны түрүүнд матт суурь крем шаардана. Харин арьсандаа гоёмсог сувдан гялбаа оруулахын тулд гялалзсан бүтэцтэй праймер ашиглахыг нүүр хувиргагч зөвлөжээ.

Нүдээ будахдаа эхлээд хар өнгийн контураар нүднийхээ доод зовхийг будаж, төгсгөлийг нь дээд сормуусны эгнээтэй уусган "мууран нүд" хэлбэрээр зурж өгөх хэрэгтэй. Харин контур хатсаны дараа хавтгай багс ашиглан маргад ногоон өнгийн гялалзсан тень давхарлаж, эцэст нь цагаан тениэр нүдний дотор булангууд болон дээд уруулын хонхорхой хэсгийг тодотгоно.

Мөн нүдээ хүнхэгэр харагдуулахын тулд дээд зовхиндоо бага зэргийн бор тень түрхэж, дэрвийлэгчээр сормуусаа дэрвийлгэн будахыг зөвлөж байна.

Buro.Mongolia

2018-11-30, 16:00