Хайх

Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли

Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли

Text: Б.Энхжин


LVMH PRIZE шагнал гардуулах ёслол 2026 оны 9-р сарын 4-ний өдөр Парисын Луи Виттон санд амжилттай зохион байгуулагдлаа. LVMH-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Christian Dior Couture-ын гүйцэтгэх захирал Дельфин Арно 2014 онд загвар зохион бүтээгчдэд зориулан LVMH Prize гэх шагналыг анх санаачилсан билээ. Энэхүү шагналыг 18-40 насны загвар зохион бүтээгчдийн авьяас, уран бүтээлийн онцлог, өсөх ирээдүй болон шинэлэг байдлыг нь үнэлэн жил бүр LVMH Prize, Karl Lagerfeld Prize, Savoir-Faire Prize, LVMH Prize for Young Fashion Graduates хэмээх дөрвөн төрөлд шагнал гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн шагнал гардуулах ёслолын онцлох үйл явдлуудын нэг бол алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн дурсгалд зориулсан The Karl Lagerfeld Prize шагналын эзнээр залуу дизайнер Зейн Ли тодорлоо.

Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 1)
2026 LVMH Prize for Young Fashion Designers, 13th edition – the winners.

ЗЕЙН ЛИГИЙН АНХНЫ ЦУГЛУУЛГА

Залуу загвар зохион бүтээгч Зейн Ли БНХАУ-ын Чончин хотод төрсөн бөгөөд 18 настайдаа АНУ-ыг зорьж, Нью-Йоркийн Fashion Institute of Technology сургуулийг 2023 онд амжилттай төгсжээ. Удалгүй тэрээр өөрийн нэрийн LII брэндээ үүсгэн байгуулж, 2024 оны Нью-Йоркийн загварын долоо хоногт анхны намар-өвлийн цуглуулгаа танилцуулсан нь олны анхаарлыг нэлээдгүй татжээ. Ердийн шулуун эсгүүр, тод өнгөнүүдийг зоригтойгоор эсрэгцүүлж, минимал гэхээс илүүтэй геометрийн тэгш хуваалттай цамц зэргийг танилцуулан, нэг талаараа спорт хувцасны хэв маягийг минимал нарийн хийцтэйгээр бүтээсэн нь түүний цуглуулгын гол онцлог юм.

Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 2)
Colin Leaman
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 3)
Colin Leaman
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 4)
LII Spring 2027 Menswear.
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 5)
LII Spring 2027 Menswear.
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 6)
Wijnaldum
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 7)
Wijnaldum
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 8)
LII spring/summer 2026.
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 9)
LII spring/summer 2026.
Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 10)
LII spring/summer 2026.

LVMH КАРЛ ЛАГЕРФЕЛЬДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

Тус шагналыг жүжигчин Приянка Чопра гардуулан өгсөн ба LVMH-ийн зүгээс түүнд энэхүү нэр хүндтэй шагналтай дагалдуулж 200,000 еврогийн мөнгөн тэтгэлэг олгохоос гадна группийн нэг жилийн хугацаатай менторшип хөтөлбөрт хамрагдах эрхийг олгож буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, шагнал нь зөвхөн мөнгөн дэмжлэгээр хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлийн туршлага судлах, мэргэжлийн түвшний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шат дамжлагыг суралцах боломжийг олгох юм.

Карл Лагерфельдын нэрэмжит шагнал хүртсэн залуу дизайнер Зейн Ли (фото 11)

Ийнхүү Lii брэндийг үүсгэн байгуулагч залуу дизайнер Зейн Ли олон улсын загварын салбарын авьяаслаг залуу дизайнеруудын эгнээнд нэгдэж, брэндээ дараагийн түвшинд гаргах чухал дэмжлэгийг LVMH-ээс хүртэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх