Тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин: RANGE ROVER ELECTRIC
V8 хөдөлгүүртэй дүйцэх хүч, нэг цэнэглэлтээр 600 км туулах боломж
Range Rover нь өөрсдийн гэсэн зорилготой, алсын хараатай, ирээдүйгээ өөрийн гараар бүтээдэг хүмүүст зориулагдсан байдаг. Энэ удаад тус брэнд орчин үеийн технологийг хослуулсан хурд хүчний гайхамшиг болсон анхны цахилгаан хөдөлгүүр бүхий Range Rover Electric загвараа танилцууллаа. Дуу чимээнээс тусгаарлагдсан нам гүм салон нь амар тайван байдлыг эрхэмлэгч хэн бүгдэд зориулагдсан байдаг ба Range Rover-ийн үнэнч хэрэглэгч нарын удаан хүлээлт үүгээр дуусаж захиалга авч эхлэхэд бэлэн боллоо.

Range Rover-ийн Гүйцэтгэх захирал Мартин Лимберт: “Range Rover Electric-ийг манай түүхэн дэх хамгийн өндөр чадамжтай Range Rover болгохын тулд бид туршилт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдээ анх төлөвлөснөөсөө ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлсэн. Шинэ технологиуд нь ямар ч орчин, нөхцөлд автомашиныг нарийн удирдан жолоодох боломжийг бүрдүүлнэ. Үүнд барьцалдах чадвар алдагдахаас сэргийлэхийн тулд хойд тэнхлэг рүү дамжуулах мушгих хүчийг 100%-иас 0% хүртэл нарийн хуваарилдаг Intelligent Driveline Dynamics (IDD) систем суурилуулж, мөн цахилгаан моторын эргэлтийг 50 миллисекундийн дотор удирдаж дугуйн халтиргаа, хий эргэлтийг дотоод шаталтын хөдөлгүүрт суурилсан ижил төрлийн бусад системүүдтэй харьцуулахад 100 дахин хурдан зохицуулдаг Integrated Traction Management (ITM) системээр тоноглогдсон” хэмээн шинэ загвараа тайлбарлалаа.
ХЭЛБЭР ДИЗАЙН, ТАВ ТУХ
Өмнөх үеийн Range Rover загваруудтай харьцуулахад шинээр танилцуулагдсан Range Rover Electric нь салоны дуу чимээг тусгаарлах чадварыг шинэ түвшинд ахиулж, илүү жигд жолоодлого, жолооны хүрдийг ямар ч үед оновчтой мушгих хүчийг санал болгож буй анхны бүрэн цахилгаан Range Rover юм. Ийнхүү тус брэндийн энгийн атлаа эрхэмсэг дизайны хэллэгийг цахилгаан хөдөлгүүрийн эринтэй хослуулан дахин төгөлдөржүүлжээ.

Range Rover Electric-ийн хөгжүүлэлтийн үндсэн зарчим нь “эхлээд Range Rover, дараа нь цахилгаан хөдөлгүүр” байлаа. Тиймээс хаанаас нь ч харсан Range Rover гэдгийг илтгэх уламжлалт төрхөө бүрэн хадгалж үүний дараа шаардлагатай хөгжүүлэлтийг хийж засмал замд туулах зайг нэмэгдүүлэхийн тулд аэродинамикийн үр ашгийг сайжруулсан машины хамар, цахилгаан хөдөлгүүрийн онцлогт нийцүүлсэн обуд болон машины доод хэсэгт нэмэлт хийцлэлүүдийг нэмж загварчилжээ.


Шинээр танилцуулагдаж буй Range Rover Electric загвар нь Belgravia Green, Santorini Black, Varesine Blue гэсэн гурван өнгөнүүдийн сонголттой. Харин салоны хувьд шинээр танилцуулсан Light Cloud өнгөтэй Ultrafabrics PU болон Kvadrat материалууд голчилж байгаа бөгөөд Range Rover-ийн танил болсон тансаг, нам гүм орчныг орчин үеийн минимал мэдрэмжтэй хослуулсан байна.
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- 260 кВт-ын хос цахилгаан мотор нь V8 хөдөлгүүртэй дүйцэх буюу 550 хүртэлх морины хүч, 850Нм хүртэлх мушгих хүчийг төвөггүй гаргаж, ингэхдээ салонд чимээ сонсогдохгүй гэдгээрээ онцлог.
- Нэг цэнэглэлтээр 600 км хүртэлх (WLTP стандарт) зайг туулна.
- Дэвшилтэт технологи болох зүтгэх хүчний удирдлагын систем нь ямар ч замд ердөө 50 миллисекундэд хариу үйлдэл үзүүлэх бөгөөд энэ нь бусад төрлийн системээс 100 дахин хурдан юм. Ингэснээр Range Rover-ийн нэрийн хуудас болсон бартаат зам туулах чадвар тэр дундаа бусад загварууд шигээ 900 мм хүртэлх гүн ус туулах боломжийг ч бүрэн хадгалсан загвар юм.
- Салбартаа тэргүүлэх, давхарласан хийцтэй 118.5 кВт.ц багтаамж бүхий батарей нь 800 вольтын технологийн тусламжтай цэнэглэлтээр 10%-аас 80% хүртэл ердөө 22 минут зарцуулах эсвэл 10 минутын дотор 220 км хүртэлх зай туулах цэнэг авна.
- Нэг педалиар жолоодох горимын тусламжтай Range Rover Electric нь 45 хүртэлх хэмийн налуу өөд төвөггүйхэн өгсөж, хүндийн төвийг зөв тэнхлэгт тооцоолж бүтээгдсэнээрээ давуу талтай. Мөн хос тасалгаат хийн амортизатор нь зам туулах тогтвортой байдлыг сайжруулж, жолоодлогын тав тухыг нэмэгдүүлнэ.
- Range Rover Electric нь 300 патентын өргөдөл гаргаснаар түүхэн дэх хамгийн олон патенттай Range Rover болох төлөвтэй байна. Үүнд ThermAssist дулааны удирдлагын технологи, мөн Их Британи дахь JLR Electric Propulsion Manufacturing Centre-д үйлдвэрлэж буй Range Rover-ийн өөрийн зохион бүтээсэн батарей болон цахилгаан моторын шийдлүүд багтана.
- Range Rover Electric нь JLR-ийн уян хатан, зөв хүч дамжуулах систем хөгжүүлэлтийн тод жишээ бөгөөд хөнгөн хайбрид, залгадаг хайбрид болон дотоод шаталтын хөдөлгүүр бүхий загваруудтай нэг ижил бүтээцийн дагуу Их Британийн Солихалл дахь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн байна.
- Range Rover Electric нь 0-100 км/ц-ийн хурдыг ердөө 4.3 секундэд авах ба гүйцэж түрүүлэх үед 80-120 км/ц хүртэл хурдыг ердөө 2.7 секундэд авдаг.
ТУРШИЛТААР БАТАЛГААЖСАН ИННОВАЦИ

Range Rover Electric-ийг виртуал болон бодит орчинд өргөн цар хүрээтэй туршилтад оруулсан. Ингэхдээ Шведийн Аржеплогийн -40°C хүйтнээс эхлээд Дубайн цөлийн халуунд, мөн Их Британи дахь JLR-ийн Eastnor Castle туршилтын төв гээд нийт 1.5 сая гаруй километр зам туулж, 250,000 гаруй цагийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрийн боломжийг дээд цэгт нь нэмэгдүүлж, туулах зайг ухаалгаар урьдчилан тооцоолох шинэлэг горимуудыг суулгаснаас гадна цэнэглэх хурд, батарейн ашиглалтын хугацаа, эрс тэс температур дахь гүйцэтгэлийг оновчтой болгоход чиглэсэн ThermAssist удирдлагын систем багтана. Энэхүү систем нь туулах зайг 40 хүртэлх км-ээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ халаалтад зарцуулах эрчим хүчийг 40% хүртэл бууруулна.

Батарейн аюулгүй байдал, чанарыг дээд түвшинд хангахын тулд JLR-ийн туршилтын лабораторид -40°C-ээс +90°C хүртэлх температурын нөхцөлд олон тэнхлэгийн хүчтэй чичиргээ болон доргилтын туршилтад оруулж тэсвэрлэх чадамжийг хөгжүүлсэн бөгөөд машины аюулгүй байдлын шийдлүүд нь стандартаас давсан эерэг үзүүлэлттэйгээр оношлогдсон байна.

Засвар үйлчилгээ, техникийн арчилгааг илүү үр ашигтай болгохын тулд Range Rover нь 900 гаруй оношилгооны өгөгдлийн цэгээр мэдээлэл дамжуулах бөгөөд JLR-ийн тэргүүлэх программ хангамж болох Over the Air технологитой хослон харилцагчдын автомашины техникийн хэрэгцээг урьдчилан илрүүлж, шаардлагатай үйлчилгээг шуурхай төлөвлөх боломж олгодог. Range Rover Electric хүлгийн дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрийн систем нь найман жил эсвэл 160,000 км-ийн баталгааг үйлчлүүлэгчдэдээ амлаж байна.
ЗАХИАЛГА
Land Rover-н албан ёсны дилер Старчейз Автомотив Лимитд ХХК нь тансаг зэрэглэлийн Range Rover Electric загварынхаа урьдчилсан захиалгыг авч эхэллээ.
Түүнчлэн Range Rover Electric загварыг өөрийн гэсэн онцгой хэв маягтай болгохыг хүссэн харилцагчдад Range Rover Bespoke захиалгын үйлчилгээг санал болгодог. Энэ нь хязгааргүй өнгө будаг, өнгөлгөөний сонголттой төдийгүй илүү дээд зэрэглэлийн материал, тусгайлан хослуулсан өнгөний шийдэл, өвөрмөц хатгамал зэрэг хувь хүний онцлогийг шингээсэн нарийн чимхлүүр ур хийцийг бүтээх боломжтой.
Старчейз Автомотив Лимитд ХХК
Хаяг: Наадамчдын гудамж 65/1, Хан Уул дүүрэг, 23-р хороо
Утас: 99118301, 99118375, 75753911, 99108301
Вебсайт: www.landrover.mn
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт