2020 оны үс засалтын чиг хандлага

Намар-өвөл 2020 загварын долоо хоног дээрх шилдэг үс засалтууд

Доор боосон үс

Хийхэд хялбар атлаа өөгүй төгс харагдуулах энэхүү үс засалтыг Lacoste, Mugler, JW Anderson гээд хэд хэдэн брэндүүд загварын шоундаа ашигласан байгаа. Чөлөөт хувцаслалтаас эхлээд гоёлын даашинз гээд ямар ч хувцаслалттай зохицож буйг доорх зургуудаас хараарай.

Халимаг үс

Гадаад төрхдөө эрс шинэчлэлт хийхийг хүсч байвал Christian Dior, Victoria Beckham-ийн шоун дээрх халимаг үстэй охидоос санаа аваарай.

Улаан өнгийн үс

Хачирхалтай санагдаж болох ч загварын долоо хоногийн тайзан дээр улаан өнгийн үс хэд хэдэн тохиолдолд харагдсан юм. Аlexander McQueen-ы шоунд загвар өмсөгчид улаан өнгийн сортой байсан бол Miu Miu, Marine Serre брэндүүдийн шоу дээрх загвар өмсөгчид бүхэлдээ улаан өнгийн үстэй байлаа.

Тэгш боб

Өнгөрсөн улиралд загварын тайзан дээр ноёрхож байсан тэгш боб тайралт ирэх улиралд ч мөн тренд хэвээр үлдэх бололтой. Белла Хадид, Кайа Гербер зэрэг загвар өмсөгчдөөс санаа аваарай.

Франц гоо үзэсгэлэн

Жейн Биркин, Жанна Дамас нарыг санагдуулам өтгөн чёлктой үс засалт энэ улиралд гол трендийн нэгээр нэрлэгдлээ. Chanel, Celine болон Balmain брэндүүдийн шоунаас хэрхэн хэрэгжүүлэх боломжтойг хараарай.

Мини чёлк

Ирэх улиралд богино чёлк тренд үс засалтуудын нэг болно гэдгийг Gucci , Chloé, Dior, Off-White брэндүүд баталлаа. Мөн мини чёлк боб тайралттай үсэнд сайхан зохидог болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Buro.Mongolia

2020-03-06, 12:12