АНУ-ын Канзас Ситид Чингис хааны үзэсгэлэн дэлгэгдэж байна

Канзас Сити музейд бидний түүх амиллаа

АНУ-ын Миссури мужийн Канзас Сити хотод "Genghis Khan: Bringing the Legend to Life" (Чингис Хаан: Домгийг амилуулах нь) нэртэй Чингис хааны үзэсгэлэн дэлгэгдэж байна. Хүрэлцэн ирсэн хүмүүс Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн талыг эзэлж байсан их хааны ахуй амьдрал, хойч үе болон тухайн цаг үеийн нүүдэлчдийн соёлыг энэхүү үзэсгэлэнгээс харж, XIII зууны Монгол улс руу цаг хугацаагаар аялах болно. Ерөнхийдөө Их Монгол улсын тогтнол, мандалт болон уналтыг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой.

Үзмэрүүд дунд Монгол түмний хэрэглэж байсан зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг, үнэт эдлэл, шавар эдлэл, Хубилай хааны хаант засгийн үед ашиглагдаж байсан металл пайз гээд нийт 200 гаруй нэн ховор эд зүйлс дэлгэгдэх юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр гайхалтай үзмэрүүдээс гадна авьяаслаг Монгол уран бүтээлчид үндэснийхээ хөгжмийг тоглож үзүүлэх болно.

"Genghis Khan: Bringing the Legend to Life" үзэсгэлэн Union Station барилга дотор байрлах Канзас Сити музейд дөрөвдүгээр сарын 26 хүртэл олон нийтэд дэлгэгдэх юм.

Buro.Mongolia

2020-02-04, 11:00

  • Зураг: Genghis Khan - Bringing the Legend to Life USKC