Apple компани iTunes-ийг хаана

Apple Music дээр төвлөрөхийн тулд

We Rave You вебсайтын мэдээллэснээр Apple компани iTunes тавцанг бүр мөсөн хаах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв энэ шийдвэр хэрэгжсэн тохиолдолд 2019 оноос эхлэн iTunes-ээр дамжуулан дуу ба цомог худалдан авах боломжгүй болох юм.

Apple компанийн энэхүү шийдвэр нь хөгжим түрээсийн үйлчилгээнүүд илүү эрэлттэй болсонтой холбоотой аж. Тодруулбал тус компани Apple Music үйлчилгээг хөгжүүлэхэд илүү төвлөрч байгаа ба Spotify, SoundCloud, Tidal зэрэг хөгжим түрээсийн үйлчилгээнүүдээс илүү амжилттай болох зорилтыг тавьсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Мөн тэд iTunes-ийг хааснаар хэрэглэгчдийг Apple Music руу татна гэж тооцоолж байгаа юм.

Buro.Mongolia

2017-12-18, 18:00

  • Зураг: