Бяцхан дэлхий: 2019 оны шилдэг микро гэрэл зургууд тодорлоо

Урлаг ба шинжлэх ухааны нэгдэл

Nikon брэнд микро гэрэл зурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг "Бяцхан дэлхий" тэмцээний ялагчдыг зарлалаа. 2019 оны "Бяцхан дэлхий" тэмцээнд 2000 гаруй бүтээл ирснээс нэгдүгээр байранд микроскопын мэргэжилтэн Тереса Згодагийн дарсан яст мэлхийн үр хөврөлийг харуулсан зураг шалгарчээ. Харин хоёрдугаар байранд доктор Игорь Сивановичийн дарсан цэнгэг усны нэг эст биетүүдийн зураг шалгарсан бол Даниел Смит Паредесийн 20 хоногтой матрын үр хөврөлийн зураг гуравдугаар байранд тодорсон байна.

"Бяцхан дэлхий" микро гэрэл зургийн тэмцээн нь 1975 оноос хойш зохион байгуулагдаж буй дэлхийн нэртэй гэрэл зургийн тэмцээнүүдийн нэг билээ. "Тэмцээний гол зорилго бол урлаг ба шинжлэх ухаан хоорондоо хэрхэн нэгдэх боломжтойг харуулахад оршдог. Гэрэл зураг ба микро дуран хөгжихийн хирээр улам гайхалтай уран бүтээлүүд төрөх болсон" хэмээн Nikon брэндийн харилцаа холбооны менежер Эрик Флем тэмцээний тухай ярилаа. Ингээд 2019 оны шилдэг микро гэрэл зургуудтай танилцана уу.

Тереса Згода, Яст мэлхийн үр хөврөл

Игорь Сиванович, цэнгэг усны нэг эст биетүүд

Даниел Смит Паредес, 20 хоногтой матрын үр хөврөл

Жан Розенбум, Эр шумуул

Калеб Фостер, Цасан ширхэг

Жавьер Руперез, Цагаан үст аалз

Гулермо Лопец, Эр хүйсийн улаан лиш цэцэг

Гарзон Кристиан, Хөлдсөн усны дусал

Андрей Савицки, Зүссэн алтанзулын нахиа

Анн Алгар, Шумуулын авгалдай

Эмилио Карабажал Маркиуз, Зэсийн ислээс бүрдсэн эрдэс

Антони Франк, Эмэгтэй Oxyopes dumonti аалз

Марек Мис, Үр хөврөл тээж буй усны бөөс

Разван Корнел Константин, Ялааны нүд

Карл Декарт, C амин дэм

Билли Хюгес, Царцдагийн талст

Мартина Лукосевикют, Наймаалжийн үр хөврөл

Саймон Мерз, Зүрхний шигдээс болсон хулганы цусны судсууд

Buro.Mongolia

2019-10-23, 10:55