Disneyland-д супер баатруудын ертөнц нэмэгдэнэ

Хүрэлцэн ирсэн зочид “Guardians of the Galaxy”, “Black Panther” киноны баатруудтай уулзах боломжтой

Калифорни, Парис ба Хонг-Конгийн Disneyland паркуудад Marvel студийн супер баатруудын киноноос сэдэвлэсэн шинэ ертөнц нэмэгдэх гэж байна. Одоогоор Disney компани энэхүү төслийг 2020 он гэхэд бэлэн болно гэж тооцоолж байгаа аж.

Disneyland-ийн үлгэрийн оронд хүрэлцэн ирсэн зочид "Guardians of the Galaxy", "Ant-Man", "Iron Man", "The Avengers", "Black Panther", "Spider-Man" гэх зэрэг кинонуудаас сэдэвлэсэн аттракцион тоглоомууд дээр тоглож мөн интерактив шоу тоглолтыг үзэх боломжтой. Дашрамд дурдахад Хонг-Конгийн Disneyland-д "Iron-Man Experience" нэртэй 3D тоглоом 2017 онд нээгдсэн бөгөөд энэ хугацаанд тус аттракцион нь паркийн хамгийн олон хүн очдог газрын нэг болсон юм.

Buro.Mongolia

2018-03-21, 17:00

  • Зураг: