Дуучин Рианна өөртэй нь усны дусал мэт адилхан охиныг олжээ

Фильтр биш харин бодит хүн!

Дуучин Рианна олон нийтийн сүлжээнд өөртэй нь усны дусал мэт адилхан нэгэн охины зургийг нийтэлсэн байна. Түүний дагагчид эхэндээ дуучин бүсгүйг сүүлийн үед дэлхий нийтэд дэлгэрээд байгаа FaceApp аппын залуужуулдаг фильтр ашигласан хэмээн бодоцгоож байжээ. Гэхдээ РиРигийн "ихэр" үнэн хэрэгтээ ямар нэг фильтр бус харин бодит хүн аж. Охиныг Ала гэдэг бөгөөд тэрээр дөнгөж карьераа эхэлж байгаа залуу модель юм байна. Түүний бусад зургуудыг Instagram хуудаснаас нь харж болно.

Рианна охины зургийг "Золтой л утсаа унагаачихсангүй. Яаж?" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Buro.Mongolia

2019-07-25, 10:00

  • Зураг: