Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолын зочид

Улаан хивсний ёслол

Лос-Анжелес хотод 69 дэх удаагийн Primetime Emmy Awards шагнал гардуулах ёслол яг одоо зохион байгуулагдаж байна. Энэхүү шагнал гардуулах ёслол нь өнгөрсөн 2016 оны зургаадугаар сарын 1-ээс 2017 оны тавдугаар сарын 31-ний хооронд цацагдсан телевизийн бүтээлүүдээс шилдгийг нь тодруулдаг уламжлалтай юм. Энэ жил Emmy Awards шагнал гардуулах ёслолд "Saturday Night Live" ба "Westworld" шоу тус бүрдээ 22 номинацид нэр дэвшиж байгаа бол тэдний араас "Stranger Things" цуврал 19 төрөлд өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн энэ оны шилдэг телевизийн цувралд "The Crown","Westworld", "The Handmaid's Tale", "House of Cards", "This is Us", "Stranger Things", "Better Call Saul" гэх нийт долоон бүтээл нэр дэвшиж байна. Сонирхуулахад өнгөрсөн жил Emmy Awards-аас нийт 12 шагнал хүртээд байсан "Game of Thrones" цуврал энэ жил ёслолын хөтөлбөрт багтсангүй. Учир нь тус цувралын долоодугаар улирал энэ оны долоодугаар сарын 16-нд нээлтээ хийсэн бөгөөд үүний улмаас дараа жилийн ёслолд оролцох болзлыг хангаж байгаа юм.

69 дэх удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслолд оролцохоор Николь Кидман, Жессика Бил, Риз Уидерспун, Клэр Фой, Милли Бобби Браун, Азиз Ансари, Алек Болдуин, София Вергара болон бусад одууд Microsoft театрт хүрэлцэн ирсэн харагдлаа.

 

 

Buro.Mongolia

2017-09-18, 10:00