Энэ өдрийн зураг: Кардашьян-Уэстийн Зул сарын баярын гэр бүлийн зураг

Ким, Канье, Норт, Сейнт нарын мэндчилгээ

Кардашьян-Женнерийн гэр бүл зул сарын баяраа тэмдэглэж байх үеэр энэхүү зургийг авсан бөгөөд Канье Уэст өөрийн хувийн Twitter хуудсандаа өчигдөр "Happy Holidays" гэж тэмдэглэн байршуулжээ. Зурагт Ким Rodarte брэндийн алтлаг өнгийн даашинз өмссөн харагдлаа. Харин Сейнт одоогоор худалдаанд гараагүй байгаа Yeezy Boost 350s загварын хүүхдийн пүүз өмсчээ.

Сонирхуулахад, Ким Кардашьян гурван сарын өмнө Парисын загварын долоо хоногийн үеэр зочид буудалдаа дээрэмдүүлснээс хойш "чимээгүй" байсан бөгөөд түүнээс хойш анх удаа олон нийтийн сүлжээнд албан ёсоор гарч ирж байна.

Buro.Mongolia

2016-12-28, 14:00

  • Зураг: