Энэ жилийн Burning Man наадам дээр юу болов?

Цөлд босгосон инсталляцууд

Burning Man наадам наймдугаар сарын 28-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын таван хүртэл үргэлжилнэ. Тэгвэл энэ жилийн наадмын сэдэв "Da Vinci Workshop" буюу "Да Винчигийн урлан" гэсэн нэртэй байлаа

Энэхүү наадам нь жил бүр Блэк Рок цөлд 70 мянган хүн цуглуулж чаддаг. Хүмүүс Burning Man наадмын өөрийн гэсэн хууль дүрэмтэй, амьдрах аргачлал ба мөнгөн тэмдэгттэй зохиомол ертөнцөд хэд хоногийн турш өөрийнхөөрөө амьдрахын тулд ирдэг байна. Улмаар зэлүүд цөлд олон арван урлагийн бүтээлүүд сүндэрлэж эхэлдэг. Хамгийн анх Burning Man наадам 1986 онд болж байсан ба үүнээс хойш жил бүр зохион байгуулагдсаар ирсэн. Харин 1995 оноос эхлээд тодорхой нэг сэдэв дор зохиогддог болжээ. Өнгөрсөн жил "Carnival of Mirrors" гэсэн сэдэвтэй байсан бол энэ жил наадамд оролцогчид Леонардо Да Винчигээс санаа авч уран бүтээлүүдээ хийжээ. 

Buro.Mongolia

2016-09-04, 11:00

  • Зураг: