“Fantastic Beasts 2” киноны анхны трейлер биднийг Хогвартс-д аваачиж, залуу Дамблдортой танилцуулна

“Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”

 

Warner Bros. кино компани Их Британийн алдарт зохиолч Жоан Роулингийн ид шидийн ертөнцийн нэг хэсэг болох "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" киноны анхны трейлерийг цацсан байна. Шинэ трейлерээс харахад ид шидийн ертөнцийн амьтан судлаач Ньют Скамандер нь Хогвартс шидтэний сургуулийн залуухан захирал Альбус Дамблдорын тусламжтайгаар хорон санаатан Геллерт Гриндевальдын эсрэг тэмцэх нь тодорхой болж байна.

Цоо шинэ үйл явдлаас гадна, өмнөх ангид тоглосон жүжигчдийн багт шинэ дүрүүд нэмэгдсэн харагдлаа. Тухайлбал "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" киноны гол дүрд Эдди Редмэйн (Ньют Скамандер), Жуд Лоу (Альбус Дамблдор), Жонни Депп (Геллерт Гриндевальд), Кэтрин Уотерстон (Тина Голдстейн), Зоуи Кравиц (Лета Лестрейнж), Дэн Фоглер (Жейкоб Ковальски) нар тогложээ.

"Харри Поттер" франчайзын зохиогч Жоан Роулинг болон найруулагч Дэвид Йейтс нарын бүтээсэн "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кино 2018 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ. Тиймээс шүтэн бишрэгчид тэвчээртэй хүлээгээрэй!

Buro.Mongolia

2018-03-14, 09:00

  • Зураг: