Фрида Калогийн тухай комик номыг харцгаая

Зураач бүсгүйн эмгэнэлт амьдралыг комик зохиол болгожээ

Италийн график уран бүтээлч Ванна Винчи Мексикийн алдарт зураач Фрида Калогийн амьдралын түүхээс сэдэвлэсэн "Frida. The Story Of Her Life" нэртэй комик зохиол гаргах гэж байна. Ванна Винчи энэхүү комик номоо бүтээхдээ Фрида Калогийн тухай баримтуудыг түүний алдартай уран бүтээлүүдийн хамтаар нэгтгэн зохиожээ. Жишээ нь Ванна Винчи алдарт зураачийг нөхөр Диего Ривера нь хуурдаг байсан тухай харуулахдаа "Хоёр Фрида" зургийг ашигласан байна. Уг зургаас бид зураач бүсгүйн цустай зүрхийг харж болно.

Prestol хэвлэлийн газраас худалдаанд гаргаж байгаа энэхүү комик номын хуудас бүрт Фрида Калогийн амьдралын нэгэн хэсгээс харуулах юм. "Frida. The Story Of Her Life" комик ном 2017 оны есдүгээр сарын 4-нд худалдаанд гарах бөгөөд одооноос эхлэн Amazon вебсайт дээр урьдчилан захиалах боломжтой.

Buro.Mongolia

2017-08-30, 10:00

  • Зураг: