Галь Гадотын тоглох дараагийн кино тодорхой боллоо

“Ruin” нэртэй триллер кино

Mad River Pictures кино компани өөрсдийн шинэ төсөл дээр жүжигчин Галь Гадотыг тоглуулахаар гэрээ байгуулах гэж байна. Тэд "Ruin" нэртэй, дайны дараах үеийн Герман улс ба нацистуудын тухай триллер кино бүтээж байгаа юм.

"Ruin" киноны найруулагчаар Жастин Курзель (Assassin's Creed) ажиллах бөгөөд үйл явдалд дэлхийн II дайны дараа Герман улс руу нууцаар нэвтэрч байгаа нацистуудын нэгэн  хуучин командлагчийн тухай өгүүлнэ. Энэхүү гол дүрийн баатар өөрийн хийсэн гэмээ цайруулах зорилгоор хуучин хамт ажиллаж байсан хүмүүсээ "агнаж" эхэлдэг.

Одоогоор киноны зураг авалт яг хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Галь Гадотын хувьд тэрээр яг одоо 2018 оны эцсээр нээлтээ хийх "Wonder Woman" киноны дараагийн анги дээр ажиллаж байгаа билээ.

 

 

Buro.Mongolia

2017-10-13, 18:00

  • Зураг: