“Game of Thrones” цувралын долоодугаар улирлын анхны трейлер цацагдлаа

“The Long Walk”

Дейенерис Таргериан, Жон Сноу, Серси Ланнистер нар нүүр тулна

"Game Of Thrones" цувралын долоодугаар улирлын анхны албан ёсны трейлер цацагдсан байна. "The Long Walk" гэх нэртэй энэхүү трейлерт Дейенерис Таргериан, Жон Сноу, Серси Ланнистер нар бүгд харанхуй хонгилоор алхаж, хүсэмжит хаан ширээндээ сууна. Серси Ланнистерын амьсгалаас уур гарч байгаа нь түүний нарлаг улсад хүйтэн өвөл ирснийг баталж байгаа юм. Эцэст нь "White Walker"-ын (хаан нь байх магадлалтай) нүд харагдана.

"Game of Thrones" цувралын шинэ улирал 2017 оны долоодугаар сарын 16-нд нээлтээ хийх болно.

Г.Тэмүүлэн

2017-03-31, 10:00

  • Зураг: