Алтан Бөмбөрцөг 2019 кино наадмын ялагчид тодорлоо

76 дах удаагийн ёслол

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотноо Алтан Бөмбөрцөг 2019 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа. Энэ жил тус кино наадамд домогт Queen хамтлагийн тухай өгүүлэх "Bohemian Rhapsody" кино "Оны шилдэг утга уянгын кино" шагналыг хүртсэн бол кинонд Фредди Меркьюригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан байна. Мөн найруулагч Питер Фарреллигийн "The Green Book" нэртэй бүтээл "шилдэг инээдмийн кино", "шилдэг кино зохиол", "шилдэг туслах дүрийн жүжигчин" (Махершала Али) гэсэн гурван шагналын эзэн болжээ.

Түүнчлэн кино шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байсан домогт найруулагч Альфонсо Куароны "Roma" хэмээх бүтээл "шилдэг гадаад кино" шагналыг авсан байна. Харин үзэгчдийн таашаалд нийцсэн "A Star Is Born" кино шилдэг дууны төрөлд ялалт байгуулжээ.

Ингээд 76 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчдыг харцгаая.

Шилдэг утга уянгын кино- Bohemian Rhapsody

 

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин  - Рами Малек, Bohemian Rhapsody

 

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Гленн Клоуз, The Wife

 

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино - Green Book

 

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Оливия Колман, The Favourite

 

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Кристиан Бейл, Vice

 

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Regina King, If Beale Street Could Talk

 

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Mahershala Ali, Green Book

 

Шилдэг найруулагч - Альфонсо Куарон, Roma

 

Шилдэг кино зохиол - Ник Валлелонга, Брайан Карри, Питер Фаррелли; Green Book

 

Шилдэг анимэйшн кино - Spider-Man: Into the Spider-Verse

 

Шилдэг гадаад кино - Roma, Мексик, Альфонсо Куарон

 

Шилдэг хөгжим - Жастин Харвитц, First Man

 

Шилдэг дуу - Shallow, Леди Гага, Марк Ронсон, Энтони Россомандо, Эндрю Вайат
A Star Is Born (2018)

 

Шилдэг утга уянгын цуврал - The Americans

 

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал  - The Kominsky Method

 

Шилдэг мини цуврал эсвэл телевизийн кино - The Assassination of Gianni Versace: American Crime Story

 

Мини цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин  - Патриша Аркетт, Escape at Dannemora

 

Мини цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин  - Даррен Крисс, The Assassination of Gianni Versace: American Crime Story

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин  - Sandra Oh, Killing Eve

 

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Ричард Мадден, Bodyguard

 

 

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Рэйчел Броснахэн, The Marvelous Mrs. Maisel

 

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Майкл Дуглас, The Kominsky Method

 

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Патриша Кларксон, Sharp Objects

 

Телевизийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин - Бен Уишоу, A Very English Scandal

Г.Тэмүүлэн

2019-01-07, 15:18