Грэмми 2019: Улаан хивс

61 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн бүх зочид

Яг энэ мөчид Лос-Анжелес хотноо хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын нэг болох 61 дэх удаагийн Грэмми зохион байгуулагдаж байна. Энэ жил тус наадмыг 15 удаагийн Грэммигийн шагналт дуучин Алиша Киз хөтлөн явуулж байгаа билээ. Уран бүтээлчдээс рэппер Кендрик Ламар нийт найман шагналд нэр дэвшиж, номинацын тоогоороо тэргүүлсэн бол Дрейк долоон шагналд өрсөлдөж, түүний араас жагсжээ.

Харин улаан хивсний ёслолд дээрх уран бүтээлчид хүрэлцэн ирээгүй ч Cardi B, Леди Гага, Майли Сайрус, Дуа Липа болон бусад олон алдартнууд хуран цугларсан харагдлаа.

Бид тун удахгүй ялагчдын жагсаалтыг танилцуулах болно.

Buro.Mongolia

2019-02-11, 10:00