Грэмми 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд

62 дах удаагийн шагнал гардуулах ёслол

Лос-Анжелес хотын Staples төвд хөгжмийн ертөнцийн "Оскар" гэгддэг Грэмми шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслолд дуучин Lizzo шилдэг цомог, шилдэг дуу, шилдэг бичлэг зэрэг нийт найман шагналд нэр дэвшсэнээр номинацын тоогоороо тэргүүлж байна. Харин Билли Айлиш болон Lil Nas X нар тус бүр зургаан номинацад нэр дэвшсэнээр түүний араас бичигджээ.

Энэ жил дуучин Алиша Киз арга хэмжээг дахин хөтөлж байгаа юм. Мөн алдарт Aerosmith хамтлаг хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийнхээ төлөө хүндэт шагнал гардан авах болно.

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн чухал бөгөөд нэр хүндтэй арга хэмжээнд урлаг соёлын салбарын бүхий л алдартай төлөөлөгчид хуран цугларсан харагдлаа. Тэр утгаараа улаан хивсэн дээр илүү бүтээлч, зоримог бас эрх чөлөөтэй төрхүүд харагдаж байсан юм.

Buro.Mongolia

2020-01-27, 10:00