Кара Делевиний тухай баримтат кино хийнэ

The Cara Project

Кара Делевинь супер моделиос хэрхэн жүжигчин болсон тухай уг баримтат кинонд өгүүлэх болно

Одоогийн байдлаар энэхүү шинэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч "The Cara Project" гэдэг нэр аваад байгаа нь тодорхой болжээ. "The Cara Project" баримтат кино нь загвар өмсөгч Кара Делевинь хэрхэн ийм хурдан хугацаанд загварын ертөнцөд амжилтанд хүрсэн түүх болон түүний кино жүжигчний карьер хэрхэн эхэлсэн тухай гарах болно. 

Revolver Entertainment кино дистрибютерийн компани тус баримтат киноны эрхийг нь худалдан авсан байна. Уг компани нь АНУ, Канад, Их Британи зэрэг улсуудын кино зах зээл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Одоогоор энэхүү баримтат кино нь хэзээ дэлгэцэнд гарах нь тодорхойгүй байна.

Buro.Mongolia

2016-10-21, 15:00

  • Зураг: