Lemonade: Бейонсе шинэ бүтээгдэхүүн гаргалаа

Дуучны албан ёсны сайтаас худалдан аваарай!

Бейонсе Lemonade цомгоо идэвхижүүлж, шүтэн бишрэгчдээ баярлуулах эд зүйлсийг худалдаанд гаргажээ

Бейонсегийн "The Formation World Tour" аялан тоглолт дуусах дөхөж байна. Одоо түүнд АНУ-ын есөн хотод хийх тоглолт л үлдсэн байгаа. Тэгэхдээ энэ нь түүнд янз бүрийн бэлгэ тэмдэгтэй эд зүйлс худалдаанд гарагахад нь огтхон ч саад болохгүй байна. Тухайлбал, маалинган даавуун цүнх, сул ба ханцуйтай цамц, усны хувцас, саравчтай малгай, Бейонсегийн дууны үг, нимбэгний зурагтай iPhone-ы гэр зэрэг зүйлс худалдаанд гарлаа. Энэ бүх эд зүйлс үнийн хувьд 25-60 долларын хооронд хэлбэлзэж байна. Тэгэхдээ зарим нэг барааг урьдчилж захиалах хэрэг гарах бөгөөд дэлхийн хаанаас ч хүргэлтээр авах боломжтой. 

Buro.Mongolia

2016-08-23, 10:00

  • Зураг: