Өмнө нь хэний ч сонсож байгаагүй Канье Уэстийн хоёр дуу цацагдлаа

“Hold Tight”, “Euro”

Өчигдөр шөнө рэпер, дизайнер Канье Уэстийн "Hold Tight", "Euro" гэх нэртэй хоёр шинэ дуу цахим ертөнцөд цацагдсан байна. "Hold Tight" гэх синглийг Канье Young Thug ба Migos нартай хамтран бичүүлсэн бол, "Euro" нэртэй хоёр дах дуун дээр A$AP Rocky-тай хамтран ажиллажээ.

Одоогийн байдлаар эдгээр дуунуудыг Канье Уэст яг хэзээ бичүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн тэрээр өөрөө энэ тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Канье Уэст одоогийн байдлаар шинэ уран бүтээл гаргахаар АНУ-ын Вайоминг мужид амьдарч байгаа билээ.

 

Г.Тэмүүлэн

2017-06-05, 17:03

  • Зураг: