Олон нийтэд дэлгэгдэж байгаагүй Курт Кобейны зурсан зургууд интернет сүлжээнд тавигдлаа

Сиэтл дахь үзэсгэлэнгийн зургууд

Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны зурсан хар зураг, комик зохиол ба уран зургуудыг Dazed вебсайт нийтэлсэн байна. Курт Кобейны зурсан зургууд Сиэтл дахь яармаг үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа бөгөөд эдгээр бүтээлүүдийн ихэнх нь олон нийтэд ил болоогүй байсан юм. Уран бүтээлүүд дунд мөн Nirvana хамтлагийн 1992 оны "Incesticide" цомгийн хавтас болж байсан намуу цэцэг ба араг ясны зураг багтсан байгаа.

Дашрамд дурдахад алдарт дуучны уран бүтээлүүдийг зөвхөн харах л боломжтой. Учир нь Курт Кобейны гэр бүлд эдгээр зургууд маш үнэ цэнэтэй тул тэд бүтээлүүдийг худалдаагаар оруулахгүй юм. 

Сиэтл хотын яармаг үзэсгэлэн наймдугаар сарын 7 хүртэл ажиллах болно.

Buro.Mongolia

2017-08-06, 11:00

  • Зураг: