Netflix House: Дэлгэцээс бодит амьдрал руу

Филадельфи болон Даллас хотуудад

Стриминг үйлчилгээний платформ болох Netflix компани АНУ-ын Филадельфи болон Даллас хотуудад Netflix House нэртэй шинэ төрлийн тоглоомын төв нээхээр болжээ.

Эдгээр төвүүд нь тус бүр ойролцоогоор 1000 м² талбайг эзлэх бөгөөд Wednesday, Squid Game, One Piece, Stranger Things, KPop Demon Hunters, Love Is Blind, Sakamoto Days, A Knives Out Mystery зэрэг Netflix-ийн хамгийн алдартай цувралууд дээр суурилсан олон төрлийн үйл ажиллагааг санал болгох юм. Жишээлбэл Netflix House-д зочилсноор кино бүрээс сэдэвчилсэн  мини гольфийн талбайд тоглох боломжтой бөгөөд тусгайлан бүтээсэн виртуал орчинд цувралуудын ертөнцөөр дуртай дүрдээ хувирч аялах боломж бүрдэх юм. Филадельфи болон Даллас дахь Netflix House төвүүд нь харилцан өөр өөр  хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдахаар болжээ. 

Филадельфи хот дахь Netflix House төв нь энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд, Даллас хот дахь нь төв арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тус тус нээгдэх аж.

Ц. Усанболор

2025-08-26, 11:24