Үр дүнтэй үзвэр: Google Arts and Culture тавцан дээрх шилдэг урлагийн үзмэрүүд

Хэрхэн үр дүнтэй виртуал урлагийн аялал хийх вэ?

Коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ үед чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн, соёл урлагийн мэдлэгээ нэмэгдүүлэх хамгийн оновчтой аргын нэг бол дижитал галерей, музейгээр зочлох явдал юм. Тэгвэл хэрхэн үр дүнтэй виртуал урлагийн аялал хийх вэ?

Хэдий виртуал байдлаар дамжуулан урлагийн үзмэрүүдтэй танилцаж байгаа ч таны сонгож буй үзмэрүүд чанартай байх нь хамгийн чухал юм. Тиймээс Google Arts and Culture шиг чанартай контент санал болгодог тавцан сонгоорой. Харин дараа нь виртуал аялал хийх цаг болоод ямар сэдэвтэй үзвэр үзэхээ сайтар төлөвлөхийг зөвлөж байна. Сонирхуулахад Google Arts and Culture тавцанд дэлхийн өнцөг булан бүрт байрлах 32 мянга гаруй урлагийн бүтээлүүд бий бөгөөд тэдэн дундаас хамгийн алдартай галерей, музейг тоймлон танилцуулж байна.

Парисын Орсе Музей


Орсе Музей нь Парист байрладаг, дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэг юм. Виртуал Орсе Музейд Винсент ван Гогийн өөрийн зурсан хөрөг, Эдуард Манегийн "Олимпия" зэрэг 278 урлагийн алдарт үзмэрүүд бий.

Вашингтоны Урлагийн Музей


Виртуал Вашингтоны Урлагийн Музейгээр зочлон 42 мянган үзмэртэй танилцаарай.

Флоренц дахь Уффици галерей


Уффици галерей нь Сандро Боттичеллигийн "Венус мэндэлмсэн нь", Франческогийн "Урт хүзүүтэй Мадонна" зэрэг нэлээд хэдэн гайхалтай урлагийн үзмэрүүдээрээ алдартай.

Лондон дахь Британийн музей


Виртуал Британийн музейгээр зочлон "Дэлхийн түүхийг өгүүлэх 100 үзмэр" болон түүхийн холбогдолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой.

Бэнксигийн бүтээлүүдийг дэргэдээс нь


Алдарт гудамжны уран бүтээлч Бэнксигийн хамгийн алдартай 12 уран бүтээлтэй дэргэдээс нь танилцах боломжийг Google Arts and Culture тавцан олгож байна.

Google Arts and Culture тавцангаар дамжуулан урлагийн галерей, музейгээр аялах боломжтойгоос гадна түүхэн барилга, байгууламжуудаар зочилж болох байгаа. Тухайлбал Цагаан Ордноор зочлон АНУ-ын түүхтэй танилцаж болох барокко урлаг, архитектурын мэдлэг авахыг хүсвэл Версалийн Ордноор зочлоорой.

Buro.Mongolia

2020-03-19, 16:01