“Sense8” цувралын шинэ трейлер гарлаа

Хоёрдугаар улирал

Netflix удаан хүлээлгэсний эцэст "Sense8" цувралын хоёрдугаар улирлын трейлерийг цацлаа. Вачовскийн эгч дүүсийн бүтээсэн тус цувралын шинэ улирал 2017 оны тавдугаар сарын 5-нд Netflix кино түрээсийн үйлчилгээнд тавигдана.

"Sense8" цувралын анхны улирал хоёр жилийн өмнө гарсан юм. Киноны үйл явдалд дэлхийн өнцөг бүрт амьдардаг найман өөр хүн хоорондоо оюун ухаанаараа холбоотой болдог. Тэд анхандаа өөрсдийгөө галзуурч байна гэж бодно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд тэд хэл ба соёлын ялгаанаас үл хамааран хоорондоо ойлголцож, холбоо тогтоож чаддаг.

Buro.Mongolia

2017-04-12, 17:00

  • Зураг: