Шарлиз Терон “Atomic Blonde” киноны трейлерт

Тагнуулчтай, адал явдалт кино

Оскарын шагналт жүжигчин Шарлиз Тероны тоглосон “Atomic Blonde” киноны трейлер энэ жилийн хамгийн шилдэг трейлерүүдийн нэгт тооцогдож байна

Энтони Жонстоны "The Coldest City" комик зохиолоос сэдэвлэсэн "Atomic Blonde" нэртэй адал явдалт, триллер киноны трейлер цацагдсан байна. Кинонд Шарлиз Терон Лоррейн Бротон гэх Их Британийн тагнуулч бүсгүйн дүрийг бүтээжээ. Тэрээр мөн "Atomic Blonde" киноны продюсероор давхар ажилласан юм.

"Atomic Blonde" киноны үйл явдалд Лоррейн Бротон гэдэг Их Британийн тагнуулч 1989 онд буюу Берлиний хана нурахаас өмнөхөн нэгэн аллагыг мөрдөхөөр Германд ирдэг.
Дэвид Литчийн найруулсан энэхүү кино нь ирэх долоодугаар сарын 28-нд нээлтээ хийх болно.

Buro.Mongolia

2017-03-13, 18:00

  • Зураг: