Sony World Photography Awards 2020 тэмцээний ялагчид тодорлоо: Шилдэг гэрэл зургуудыг харцгаая

Анхаарал хандуулах хэрэгтэй гэрэл зургууд

Олон улсын гэрэл зургийн байгууллагаас зохион байгуулдаг Sony World Photography Awards тэмцээн 2020 оны ялагчдаа зарлалаа. Гэрэл зургийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, томоохон үйл явдлуудын нэгт тооцогддог тус тэмцээний шүүгчид энэ жил 203 орны 135,000 гаруй бүтээл хүлээн авчээ.

Тэмцээний үндсэн төрлүүдэд ялсан бүтээлүүдийг харцгаая:

Оны шилдэг гэрэл зурагчин (мөн Латин Америкийн гэрэл зурагчны мэргэжлийн шагнал)

Тэмцээний гол шагналыг Уругвайн гэрэл зурагчин Пабло Албаренга "Seeds of Resistance (Эсэргүүцлийн үр)" нэртэй цуврал бүтээлээрээ хүртжээ. Эдгээр хөрөг зургууд дээр уул уурхай ба хөдөө аж ахуйн бизнесийн үйл ажиллагаанаас болж устаж, үгүй болох аюулд орсон газруудад байгаль хамгаалагчдын даруулсан зургууд дүрслэгдсэн байна. Энэхүү ялалт нь түүнд 25,000 ам.доллар авчиржээ.


Нээлттэй тэмцээний оны шилдэг гэрэл зурагчин

Том Ольхам, Pixies хамтлагийн дуучин Чарльз Томпсон буюу Блэк Фрэнсисийн хөрөг зураг.


Оюутнуудын тэмцээний оны шилдэг гэрэл зурагчин

Грекийн гэрэл зурагчин Иоанна Сакеллараки "Aeiforia" цуврал - Тилос арал дээрх нарны зай хураагуурууд. Энэхүү арал нь бараг бүхэлдээ дахин сэргээгддэг эрчим хүч ашигладаг.


Альфа-эмэгтэй шагнал

Лили Доусон-Паншон, Вермеерийн "Сувдан ээмэгтэй бүсгүй" бүтээлийн орчин үеийн хувилбар.


Залуусын тэмцээний оны шилдэг гэрэл зурагчин

Тайванийн 19 настай гэрэл зурагчин Сянь-Пан Се, хаашаа ч юм яарч байгаа гудамжны уран бүтээлчийн зураг. Үнэн хэрэгтээ тэр хөдөлгөөнгүй зогсож байгаа.


 

Ерөнхий хэсгийн ялагчид:

Архитектур

Сандра Гербер "Виннипег нуурын мөсөн доорх загасчлал"


Бүтээлч ажил

Мария Кокунова, "Агуй"


Баримтат гэрэл зураг

Чан Минь Ко, "Хонг Конгийн шарх"


Хүрээлэн буй орчин

Робин Хинш, "Гай" цуврал


Байгалийн дүр зураг

Ронни Бехнерт, "Torii Einootsurugi" цуврал


Зэрлэг байгаль

Брент Стиртон, "Панголинуудын хямрал"


Хөрөг

Цезарь Дезфули, "Зорчигчид" цуврал


Спорт

Энжел Лопез Сото "Сенегал бөхчүүд"


 

Натюрморт

Алессандро Гандольфи, "Үхэшгүй мөнх"


Buro.Mongolia

2020-06-10, 14:19

  • Зураг: