Стилист Лоу Роуч Burberry брэндтэй хамтран ажиллана
Met Gala 2025 үдэшлэгийн хүрээнд
Холливүүдийн хамгийн нөлөө бүхий стилист Лоу Роуч болон Burberry брэнд нь 2025 оны Met Gala арга хэмжээний хүрээнд бүтээлч хамтын ажиллагаа хийхээр тохиролцлоо. Лоу Роуч энэхүү үдэшлэгийн үеэр загварын ордны ширээг хариуцсан бүтээлч зөвлөх, куратороор ажиллах юм. Мөн тэрээр арга хэмжээнд уригдсан зочдын гадаад төрх байдал, хувцаслалт хийгээд дүр төрхийг үдэшлэгийн "Tailored For You" хэмээх дресс кодын дагуу хэрэгжүүлэх ажлыг хариуцахаар болжээ.
Метрополитен музейн Хувцасны Институтийн энэ жилийн үзэсгэлэн "Superfine: Tailoring Black Style" гэх сэдэв дор Африк-Америк гаралтай эрчүүдийн дэнди стиль хэрхэн барууны соёл, түүхэнд нөлөөлснийг харуулах зорилготой тухай бид өмнө нь бичиж байсан билээ.
Роучийн үнэнч үйлчлүүлэгчид болох Зендея, Винус Уильямс, Люсис Хэмилтон нар энэ удаагийн Met Gala арга хэмжээнд Burberry брэндийн хувцсаар гоёх нь тодорхой биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт