Цахим ертөнцөд цоо шинэ төрлийн сельфи дэлгэрч байна

Look at my dab

Хэд хоногийн турш Twitter-ийн ертөнцөд цоо шинэ сельфи хүчээ аваад байна. Хэрэглэгчид агаарт утсаа шидэж сельфи хийдэг болжээ

Хамгийн анх Сэт Шнайдер гэх Twitter-ийн хэрэглэгч агаарт утсаа шидэж өөрийн сельфиг хийж зургаа нийтэлсэн байна. "Би өнөөдөр өөрөөрөө бахархаж байна. Би өөртэйгөө "high five" хийж байгаа зургаа авч чадсан" гэж тэр залуу хэлжээ. Түүний энэхүү зураг маш олон лайк цуглуулж, олон дахин нийтлэгдэж, цоо шинэ зургийн трендийг үүсгэлээ.

Ийм өөрийн гарыг оролцуулаагүй сельфиг хүн бүр хийж чадна. Үүний тулд зүгээр л камерынхаа цагийг тохируулж, утсаа дээш нь шидэхэд хангалттай. Гэвч зургаа авсны дараа хүн бүр утсаа барьж авч чадах уу гэсэн асуулт байна. 

Buro.Mongolia

2016-10-16, 10:00

  • Зураг: