"The Matrix 4" киноны анхны зураг цацагдлаа

Өндөр хүлээлт үүсгээд буй "The Matrix 4" киноны анхны зураг

Анх 1999 онд дэлгэцнээ гарч байсан "The Matrix" цувралын дөрөвдүгээр анги ирэх онд нээлтээ хийхээр болоод байгаа билээ. Тэгвэл киноны зураг авалтын хэсгээс авсан анхны зураг цахим ертөнцөд цацагдсан байна. Тус зурагт гол дүр Нео буюу жүжигчин Киану Ривз Сан-Франциско хотын хаа нэгтээ тун энгийн хувцаслаж, бодлогоширсон байдалтай зогсож буйг харуулжээ. Түүний бүрдүүлсэн төрх болоод зураг авалтын орчинг ажиглавал Нео Матрикс бус харин бодит ертөнцөд байгааг илтгэж байлаа.

Cонирхуулахад "The Matrix 4" киног нэгдүгээр ангиас нь эхлэн ажиллаж байсан Лана Вачовски бүтээх юм. Харин жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит, Прияанка Чопра нар багтсан байна.

"The Matrix 4" кино 2021 оны тавдугаар сарын 21-нд кино театруудаар гарч эхлэхээр болжээ.

 

Buro.Mongolia

2020-02-07, 15:02