Виктория Бекхэм ДОХ-ын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувцас бүтээлээ

Сайн үйлсийн бүтээгдэхүүн

Арван хоёрдугаар сарын 1-н буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт зориулж Виктория Бекхэм хувцас болон аксессуарын хязгаарлагдмал цуглуулга бүтээлээ

UNAIDS олон улсын байгууллагын сайн санааны элч болох Виктория Бекхэм хүн төрөлхтний хамгийн хүнд ба түгээмэл өвчний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор цөөн тоогоор худалдаалагдах цуглуулга зохион бүтээлээ. "НҮБ-ийн Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтын нэг хэсэг болох ДОХ-ын халдвар тархалтыг зогсоох үүргийг бүх хүмүүс ухамсарлаж байна. Энэ нь үнэхээр бодит зорилго гэж би итгэдэг" хэмээн Бекхэм хэлжээ.

Хязгаарлагдмал цуглуулгад багтсан футболк ба түлхүүрийн оосрыг Виктория Бекхэмийн бутикээс арван хоёрдугаар сарын 1-нээс эхлэн худалдан авах боломжтой юм.

Ө.Тодгэрэл

2015-11-30, 15:00

  • Зураг: