Вивьен Лигийн хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулна

Есдүгээр сарын 26-нд

"Салхинд туугдагсад" киногоороо дэлхий дахинд алдартай Их Британийн домогт жүжигчин Вивьен Лигийн хувийн эд зүйлсийг Sotheby's дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаанд оруулах эд зүйлс дунд Вивьен Лигийн хоёр дах нөхөр, алдарт жүжигчин Лоуренс Оливьегийн түүнд бэлэглэсэн "Laurence Olivier Vivien Eternall" гэсэн бичигтэй алтан бөгж, Вивьен Лигийн "Салхинд туугдагсад" киноны зохиол, хувийн цуглуулгын уран зургууд, даашинзууд, энгэрийн зүүлт болон мөнгөн хийцтэй тамхины хайрцаг багтаж байна.

Энэхүү дуудлага худалдаа ирэх есдүгээр сарын 26-нд Лондон хотод зохион байгуулагдана. Сонирхуулахад хоёр жилийн өмнө Калифорнид болсон нэгэн дуудлага худалдаанд Вивьен Лигийн "Салхинд туугдагсад" кинонд өмссөн хувцсыг 137,000 доллараар худалдсан байдаг.

Buro.Mongolia

2017-07-26, 10:00

  • Зураг: