"Wikipedia" хуудсанд эмэгтэй уран бүтээлчдийн тухай нийтлэл ихэсчээ

"Art+Feminism" төслийн ачаар

Урлагийн салбарын эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний тухай контентыг сайжруулж, нэмэгдүүлэх зорилготой "Art+Feminism" төсөл нь 2014 оны гуравдугаар сараас эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа. Уг төслийг Нью-Йорк хотын орчин үеийн урлагийн музей (MoMA), Вашингтон дахь Смитсониан Америкийн урлагийн музей, Флоренцын Уффици галерей болон бусад томоохон институтууд дэмжин ажилладаг юм.

Энэ оны "Art+Feminism" төсөл уламжлал ёсоор гуравдугаар сард цахим ертөнцөд хэрэгжлээ. Энэхүү төслийн ачаар "Wikipedia" нэвтэрхий толинд эмэгтэй уран бүтээлчдийн тухай нийтлэл 6,500-аар нэмэгдсэн байна.

Тухайлбал "Art+Feminism" төслийн хүрээнд Бразил улсын XX-р зууны конструктивист уран бүтээлч Лигия Кларк болон Их Британийн орчин үеийн зураач Ханна Блэк нарын тухай нийтлэл анх удаагаа "Wikipedia" хуудсанд тавигджээ.

Buro.Mongolia

2017-04-25, 08:00

  • Зураг: