Жүжигчин Алан Рикман таалал төгслөө

RIP

Их Британийн алдарт жүжигчин Алан Рикман 69 насандаа таалал төгслөө

Харри Поттер цувралын Снеп профессорын дүрээр олонд илүү танигдсан кино, театрын жүжигчин Алан Рикман 69 насандаа өөд боллоо. The Guardian-ы мэдээллэж буйгаар тэрбээр олон жилийн турш хорт хавдартай тэмцэж байжээ.

Алан Рикман амьдралынхаа туршид олон арван кинонд тоглоод зогсохгүй мөн найруулагч, зохиолчоор ажиллаж байлаа. Түүний найруулсан The Winter Guest кино Венецийн кино наадмаас хэд хэдэн шагнал хүртэж байсан юм. Тэрбээр мөн Бродвейн болон Лондонгийн театрын тайзнаа үзэгддэг байсан билээ. Аланы хамгийн сүүлд ажилласан Alice Through the Looking Glass кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх болно.

 

Б.Амина

2016-01-15, 14:00