Жимми Киммел 2017 оны Оскарын наадмыг хөтлөхөөр болжээ

89 дэх Оскарын наадам

Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар “Jimmy Kimmel Live!” шоуны хөтлөгч 89 дэх Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмыг хөтлөхөөр болжээ

ABC телевизийн "Jimmy Kimmel Live!" шоуны хөтлөгч Жимми Киммел 2017 оны хоёрдугаар сары 26-нд болох Оскарын 89 дэх наадмыг хөтлөхөөр болсон гэж Variety сэтгүүл мэдэгдэж байна. Жимми Киммел өмнө нь телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Emmy Awards шагнал гардуулах ёслолуудыг 2012, 2016 онд тус, тус хөтөлж байсан туршлагатай. Мөн Жимми Киммел ABC телевизийн American Music Awards наадмыг өмнө нь таван удаа хөтөлж байжээ. Тэрээр хэдэн цагийн өмнө өөрийн Twitter хуудсандаа энэ мэдээг баталсан жиргээ хийсэн байна.

Yes, I am hosting the Oscars. This is not a prank. And if it is, my revenge on @TheAcademy will be terrible & sweet. Thx to @alsformalwear

— Jimmy Kimmel (@jimmykimmel) December 5, 2016

Buro.Mongolia

2016-12-06, 17:00

  • Зураг: