Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч

Анх 1980-аад оны үед ид тренд болж байсан жийргэвчтэй “обруч” дахин загварын ертөнцөд эргэн ирлээ. Жийргэвчтэй обруч нь дээрээ чимэглэлтэй, өнгө алгалсан, шүр шигтгээгээр гоёсон гээд тухайн цаг үеэсээ хамаараад олон загвараар хийгддэг. Харин энэ удаа ямар ч илүү дутуу детальгүй хар өнгийн савхин, хамбан, торгон материалтай загварууд дэлгэрч байна.

Энэхүү аксесуар нь ямар ч хувцаслалт дээр зохицож, дэгжин харагдуулдаг гэдгээрээ онцлог ч ихэвчлэн минимал загварын, өдөр тутмын хувцаслалтайгаа хослуулж өгснөөр тансаг, эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлж өгдөг. Сүүлийн үед “Quiet Luxury” стилийн гол бэлгэ тэмдэг болоод буй София Ричигийн өдөр тутмын хувцаслалтад жийргэвчтэй хар обруч том байр суурь эзэлж байгаа нь харагдана. Мөн загвар өмсөгч Белла Хадид, Кендалл Женнер, жүжигчин Женнифер Лоуренс, Аня Тэйлор-Жой нар ч үзэсгэлэнтэй төрх бүрдүүлэхдээ жийргэвчтэй обручийг сонгож байна.

Женнифер Лоуренс
Аня Тэйлор-Жой
Женнифер Лоуренс
Белла Хадид

Намрын улиралд бид жийргэвчтэй обручийг хар савхин хүрэм, өвдөг давсан урт цув болон пальто, ноосон даашинз, хоолойтой цамц зэрэгтэй зохицуулан өмсөхөд хэт их хичээгээгүй атлаа дэгжин төрхийг бүрдүүлэх боломжтой юм.

@loriharvey
@sofiarichiegrainge
@sasha.mei
@alexademie

Buro.Mongolia

2023-09-19, 16:11