Jisoo “Flower” дуун дээрээ ямар брэндийн, хэр үнэтэй хувцас өмссөн бэ?

Jisoo өөрийн анхны соло цомогт багтсан “Flower” дуун дээрээ толилуулсан өнгөлөг төрхүүдээрээ шүтэн бишрэгчид төдийгүй загварт хайртай хүн бүрийн нүдийг булааж байна. Тэрээр нийт 11 төрх харуулсан бөгөөд загвар бүр тухайн дүрс авсан байршилтай салшгүй нэг декор мэт маш сайн уусаж чадсан байв.

Сонголт хийсэн брэндүүдийн эгнээд мэдээж хэрэг Jisoo-гийн төлөөлөгчөөр нь нэрлэгдсэн Dior загварын ордон багтжээ. Мөн Versace, Rick Owens, Jimmy Choo, Cartier зэрэг дэлхийн брэндүүдийн хувцас, үнэт эдлэлүүдийг видео клипээс олж харах боломжтой. Үүнээс гадна сүүлийн саруудад залуу үеийнхний дунд алдаршиж эхэлсэн RUi, үдшийн загвартай гял цал даашинзнууд нь олны танил инфлюенсерүүдийн таалалд нийцээд буй Станбулын The New Arrivals, мөн Elle, Vogue, W, L’officiel зэрэг сэтгүүл дээрх K-pop алдартнуудын төрхийг хариуцдаг Солонгосын Lee Y. Lee Y гэсэн шинэ үеийн төлөөлөл болсон залуу дизайнеруудын бүтээлүүдийг сонгосон нь анхаарал татлаа.

Ташрамд дурдахад, Jisoo өөрийн “Me” нэртэй анхны соло цомгоо толилуулснаас хойш ердөө дөрөв хоногийн дотор хэд хэдэн рекорд эзэмшээд амжжээ. Hanteo чартын мэдээлж буйгаар, “Me” цомог 24 цагийн дотор 876,249 хувь борлуулагдаж, солонгос эмэгтэй соло уран бүтээлчдийн дунд нэг өдрийн дотор зарагдсан цомгийн тоогоороо шинэ дээд амжилт тогтоосон байна. Түүнчлэн түүний “Flower” дуу 2023 он гарснаас хойш 24 цагийн дотор хамгийн их like цуглуулж чадсан K-pop жанрт хамаарагдах YouTube-ын бичлэгээр тодроод байгаа юм. Үүнээс гадна АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали зэрэг 40 орчим улсад YouTube платформын тренд бичлэгүүдийн нэгдүгээрт жагссан нь соло уран бүтээлчийн хувьд гаргасан томоохон амжилтаар нэрлэгдэж байна. Мөн Spotify платформ дээрх Jisoo-гийн дагагчдын тоо 24 цагийн дотор нийт 332,002-оор нэмэгдэж K-pop эмэгтэй соло артист дундаа хамгийн өндөр дагагчтай уран бүтээлч болжээ. Энэ мэт тэрээр Apple Music, MelOn, iTunes гэхчлэн хөгжмийн томоохон платформ, чартуудад шинэ дээд амжилтууд тогтоосоор байна.


1.

Mirror Palais, $495
RUi, $258

2.

Susan Fang, £750
Jimmy Choo €1150

3.

Dior, 3,900 сингапур доллар
Dior, 12,500 сингапур доллар
Dior, $2,299
Cartier, $61,500

4.

Versace, хавар-зун 2023
Paris Texas, $1,029

5.

Зөвхөн Jisoo-д зориулан урласан Lee Y. Lee Y брэндийн сет


6.

Rick Owens, хавар-зун 2023
Cartier, $111,000
Paris Texas, $1,493

7.

Lee Y. Lee Y, ₩2,200,000
Paris Texas, $603

8.

Зөвхөн Jisoo-д зориулан урласан тэгш бус хэмтэй, цацагтай даашинз. Одоогоор тус даашинзыг бүтээсэн дизайнер тодорхойгүй байна.


9.

Reparto Studio
Paris Texas, $1,481

10.

Violet in Ca'd'oro, €655
Dior, $1,150

11.

Rick Owens, $3,036
Amina Muaddi, $1,191

Б.Энххүслэн

2023-04-06, 16:02