BURO. Playlist: Зуны өдрүүдэд сонсох дуунууд
Наадмын амралт энэ долоо хоногоос эхэлж, амралтыг далимдуулан хол ойр гэлтгүй байгалийг зорих хүмүүсийн бэлтгэл үргэлжилсээр байна. Хөдөө нутгаа зорих замд эгшиглэх наадмын дуунууд, сэлүүхэн хотдоо алхахад сонсогдох кофе шопын хөгжим гээд долоон сарын наадмын бэлтгэлийн сүр дуулианаас гадна дулаан цагийг илтгэх олон дуу хуур тал бүрээс сонсогдох нь таатай.
Стриминг платформууд дээр дээгүүр жагсаж буй шинэ дуунууд, хэзээд сонссон зун цагийн сайхныг сануулах мартагдашгүй дуунууд гээд зуны улиралд тохируулан бэлдсэн ээлжит плэйлистыг хүлээн авна уу.