Хялбар аргаар загварлаг төрх бүрдүүлье: Сорочкан цамц байхад л хангалттай

Энгийн хувцаслалтаасаа залхаж, загварлаг харагдахыг хүссэн ч хувцасны шүүгээгээ бүхлээр нь шинэчилнэ гэдэг цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд шүүгээгээ бага багаар шинэчилж, хамгийн түрүүнд олон төрлөөр загварчилж болох универсал зүйл худалдаж авах хэрэгтэй. Жишээ нь олон төрлийн хээтэй, өвөрмөц детальтай сорочкан цамцыг хүйс хамаарахгүй бүх насны хүмүүс өмсөж болдгоос гадна ямар ч энгийн төрхийг хормын зуур сонирхолтой харагдуулж чаддаг давуу талтай. Тиймээс загварлаг шүүгээнийхээ эхлэлийг сорочкан цамцаар тавихыг зөвлөж байна. 

Энэ улирлын хувьд Valentino, Gucci, Giambattista Valli, Vetements, Balenciaga брэндүүд түлхүү ретро хэв маягтай, романтик өнгө аястай цэцгэн хээнүүд дээр анхаарлаа хандуулжээ. Үүнээс гадна бар, ирвэс зэрэг амьтны болон абстракт хээнүүд харьцангуй бага эрэлттэй ч чиг хандлагуудын эгнээнд байсаар байна. 

@lizagysevskaya
@jackkthelad
@glukhov_alexey
@itsharrykennedy
@bayagorbusha
@_liullland

Buro.Mongolia

2022-04-14, 12:13