American Music Awards 2017: Улаан хивсний зочид

Селена Гомез, Николь Кидман, Леди Гага болон бусад алдартнуудын улаан хивсний гоёл

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотын Microsoft театрт 45 дахь удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Америкийн поп соёлын гол үйл явдлуудын нэг гэгддэг энэхүү арга хэмжээг өнгөрсөн жил Жижи Хадид хөтөлж байсан бол энэ жилийн хүндэт үүргийг жүжигчин ба хөтлөгч Трейси Эллис Росс гүйцэтгэсэн билээ. Үдшийг Келли Кларксон ба P!nk нарын дуэт нээсэн бөгөөд ёслолын тайзнаа мөн үсээ цагаан шараар будсан Селена Гомез ба Леди Гага нар гарч ирэн шинэ синглээ дуулж, Кристина Агилера "The Bodyguard" киноны 25 жилийн ойд зориулан Уитни Хьюстоны алдарт дууг эгшиглүүлж, Алессия Кара ба Zedd нар хамтарсан "Stay" бүтээлээрээ үзэгчдийг доргиосон. Харин арга хэмжээний улаан хивсэн дээгүүр Николь Кидман, Хайди Клум, Деми Ловато болон бусад А жагсаалтын алдартнууд алхаж, өөрсдийн этгээд, дэгжин, тансаг сонголтуудаараа биднийг гайхшрууллаа.

Buro.Mongolia

2017-11-20, 15:00